Free Market Academy

Free market academy сургалт залууст нийгэм, эдийн засгийг шинэ өнцгөөс харах боломж олгодог

Торгоны Зам Сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Free Market Academy чөлөөт нийгэм, эдийн засгийн суурь мэдлэг олгох сургалт 6 дугаар сарын 11-15 ны хооронд 40 оролцогчтойгоор амжилттай зохион байгуулагдлаа.

Тус 4 хоногийн вакумжуулсан сургалтаар оролцогчид чөлөөт нийгэм, эдийн засгийн тухай үндсэн зарчмуудын талаар цэгцтэй мэдээллийг олон улсын нэр эдийн засагч, философич Хонолулу дахь Хавайн Их Сургуулийн Эдийн Засаг, Бизнесийн Төвийн захирал, Хувь Хүний Эрх Чөлөөний Олон Улсын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Кэн Скүүлэнд, TFT Events-г үүсгэн байгуулагч, эдийн засагч, багш Ли Скүүлэнд, Francisco Marroquin их сургуулийн зочин профессор, эдийн засгийн ухааны доктор Кристофэр Лингл, Алтан Тариа ХХК-ийн захирал П.Цэнгүүн, Торгоны Зам Сангийн гүйцэтгэх захирал М.Халиунбат, Мизес Монгол ТББ-ын үүсгэн байгуулагч Д.Амартүвшин, АНУ-ын цахим мөнгөний мэргэжилтэн Маттиу Бовлер болон сангийн бусад судлаачдаас олж авч чадсан юм.

Торгоны зам сангаас 5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус сургалтыг олон улсад алдартай Атлас Нетворк дэмжин ажилладаг бөгөөд дараа жилийн сургалтын бүртгэл ирэх оны 1 сард эхлэх юм.

Та бүхэнд энэ жилийн сургалтын хичээлээс доорх видеогоор хүргэж байна. Шинэ видеонууд удахгүй хүргэх болно.

Views: 12571
Views: 17369
Views: 11261